About Us

Бидний тухай

Forrest and CharlotteФоррест, Шарлотте нар хаа ч хэрэглэж болохоор чанартай тос тосолгооны материал үйлдвэрлэх зорилгоор Lucas брэндийг санаачилжээ. Үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш энэ зорилгоо тууштай баримталсаар байна. Олон талын судалгаа шинжилгээ, маркетингийн хөтөлбөрийн үр дүнд Америкийн хүнд даацын салбарт борлуулалтаараа тэргүүлэх болжээ. Энгийн хэрэглээний автомашины салбарт ч хамгийн хурдацтай байр ахиж байна.. Дээд зэргийн тос, тосолгоо, нэмэлт бүтээгдэхүүн нь зах зээлд аль хэдийн танигдсан.

Forrest and CharlotteАж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт зориулсан хүнд даацын ангилалын бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэж байна. LucasOil группын ерөнхийлөгч Forrest Lucas хэлэхдээ “Бусад брэндийн бүтээгдэхүүнд байдаггүй зүйлийг бид бүтээгдэхүүндээ шингээхийж илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Бусад үйлдвэрлэгч нар олон зүйлийг дутуу орхидог. Хэдэн жилийн бий болгосон гайхалтай хамт олон, дэлхийн технологи бидэнд байна. Бид богино хугацаанд маш их зүйлийг хийсэн, цаашдаа ч хийх болно” гэж хэлжээ. Америкийн авто спортын салшгүй нэг хэсэг болсон Lucas бүх түвшинд ивээн тэтгэлэг, сурталчилгааны ажлыг тогтмол амжилттай гүйцэтгэсээр ирсэн. Энэ салбарт илүү чанартай бүтээгдэхүүн хэрэгцээтэй байгааг анзаарсан Lucas хамт олон ажлаа алт хэдийн эхлүүлжээ. Үр дүнд уралдааны тос тосолгоог бий болгож чадсан байна. Lucas амжилтын түүх бол шаргуу хөдөлмөр, дахин давтагдашгүй чанартай бүтээгдэхүүн, харилцагчийн сэтгэл ханамжид чиглэсэн хандлагын нийлбэр юм. Жил ирэх тутам бид амжилтаа ахиулах нь гарцаагүй.