FAQs

Энгийн Тос Тогтворжуулагч
Синтетик Тос Тогтворжуулагч
Форсунк Цэвэрлэгч
Рулийн Гидрийн Гоожилт Зогсоогч
Кроп Засварлагч


 

Энгийн Тос Тогтворжуулагч

Q: Тос тогтворжуулагчийг хэрхэн хэрэглэх вэ?

A: Тос солих бүрт 20% тогтворжуулагч, 80% тос хийнэ.

Q: Тос тогтворжуулагчийг хэрэглэхээс өмнө хэдэн км явсан байх ёстой вэ?

A: Км гүйлт эхэлсэн цагаас хэрэглэж болно. Тос солих бүртээ 1 сав хийвэл тос солих хугацааг хамгийн багадаа 50% уртасгана.

Q: Хөдөлгүүрээс өөр хэсэгт хэрэглэж болох уу? A; Тийм. Механик кропонд 25% / 75%, дифферинцалд 50% / 50% харьцаагаар хийнэ. Бензин, дизель аль хөдөлгүүрт хийхээс гадна, бусад нэр төрлийн тостой хамт хэрэглэж болно.
Q: Шингэн тос шаарддаг бага оврын машинд хэрэглэж болох уу? A: 5w30 зэрэг шингэн тос хийхийг шаарддаг автомашинд Синтетик Тос Тогтворжуулагч хийхийг зөвлөж байна. Шинэ хөдөлгүүр, эсвэл шингэн тосонд хийхээр бүтээгдсэн.
Q: Шинэ автомашины үйлвэрийн баталгаанд нөлөөлөх үү? A: Шинэ автомашины баталгаанд нөлөөлөхгүй. Энгийн болон синтетик тостой хольж хэрэглэнэ.

 

Синтетик Тос Тогтворжуулагч

Q: Синтетик тос тогтворжуулагчийг энгийн тостой хольж хэрэгэлж болох уу? A: Тийм. Шингэн тос шаарддаг автомашинд 5w30тай хольж хэрэглэж болно.

 

Форсунк Цэвэрлэгч

Q: "Дээд цилиндрийн тосолгоо, форсунк цэвэрлэгч" нь "Түлшний нэмэлт" бүтээгдэхүүнтэй ижил үү?

A: Тийм, эдгээр нь нэг бүтээгдэхүүний 2 өөр нэр юм.

Q: Бензин эсвэл дизель хөдөлгүүрийн алинд нь хэрэглэх вэ? A: Хоёуланд нь хэрэглэж болох бөгөөд энэ нь түлшний системийг цэвэрлэх, тослох үүрэгтэй.
Q: Ямар хугацаанд хэрэглэх вэ? A: Шатахуун хийх бүртээ хэрэглэсэн ч болно. Ингэснээр шатахуун хийх бүртээ хэмнэлт мэдрэнэ. Шатахуун хэмнэхийн хажуугаар түлшний системээ байнгын цэвэр, тостой байлгана гэсэн үг юм.

 

Рулийн Гидрийн Гоожилт Зогсоогч

Q: Рулийн гидрийн дууг дарах уу?

A: Тийм, хуучин автомашины рулийн гидрийн дууг дарна. Мөн шинэ автомашины рулийн гидрт хийснээр элэгдлээс хамгаална.

Q: Саван дээр "Guaranteed" гэсэн бичиг байна. Энэ ямар учиртай вэ? A: Хэрвээ энэ бүтээгдэхүүний хэрэглээд гидрийн дуу дарагдахгүй бол мөнгөө буцаан аваарай!
Q: Хийсний дараа гоожилт багасч байна. Гэхдээ 1 саваас илүүг хэрэглэж болох уу? A: Тийм, 2 хүртэлх савыг хэрэглэх нь автомашинд сөрөг нөлөөгүй.
Q: Миний машины рулийн аппарат эвдэрчихлээ. Гоожилт зогсоогч хийвэл зүгээр болох уу? A: Үгүй, Энэхүү бүтээгдэхүүн нь зөвхөн гоожилт зогсооно. Гоожилтыг эрт зогсоох нь механик гэмтлээс сэргийлнэ.

 

Кроп Засварлагч

Q: Кроп засварлагчийг хэрхэн хэрэглэх вэ? A: 55 000км тутамд нэг савыг тосон дээрээ нэмж хэрэглэнэ.